ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

"ИНЭЭЖ БУЙ ХҮҮХЭД" АЙМГИЙН ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2019-05-25

Аймгийн ИТХ, аймгийн ГХУСАЗСЗ, ГБХЗХГ, Дэлхийн Зөн Ховд орон нутгийн хөтөлбөр хамтран хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, бодлого, эрх зүйн шинэчлэлд хүүхэд иргэд, олон нийт нийгэмд үүрэг хүлээгчдийн анхаарлыг хандуулах, хүүхэд өсвөр үеийнхний дуу хоолойг сонсох, оролцоонд суурилсан хөгжлийн чиг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор "ИНЭЭЖ БУЙ ХҮҮХЭД" аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганыг зохион байгуулж байна.

Чуулганы нээлтэд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Б.Дүгэржав, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг нарын удирдлагууд оролцож үг хэллээ.

"Инээж буй хүүхэд" чуулганд сумдын сургууль бүрийн төлөөллөөс бүрдсэн нийт 200 хүүхэд оролцож байна. 

Тус чуулганд аймгийн ГХУСАЗСЗ, ГБХЗХГ, Дэлхийн зөн Ховд ОНХ, Монголын сурагчдын холбоо, Ховд аймгийн залуу багш нарын холбооны удирдлага, мэргэжилтнүүд мэдээлэл хийв.

Чуулганд оролцож буй хүүхдүүд Мини ИТХ-ын гишүүд “Тогтвортой хөгжилд бидний оролцоо”, Сурагчдын холбооны гишүүд “Зөв тусгал өртөө”, “Оролцоод хөгжье” клубын гишүүд “Хүүхэд хамгаалалд бидний оролцоо”, СӨУЗ-ийн тэргүүнүүд “Эрүүл хүүхэд эрсдэлгүй өртөө” гэсэн 4 өртөөнд хуваагдан санал бодлоо солилцож байна. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%