ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“БИД СУРАГЧ БОЛНО” ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2019-05-24

“Сургуулийн өмнөх боловсролын бүтээмж-3" аяны хүрээнд "БИД СУРАГЧ БОЛНО" тайлант өдөрлөгийг 2019 оны 05-р сарын 24-ны аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд цэцэрлэгээ төгсөж буй 5 настай хүүхэд багачууд авьяас чадвараа үзүүлж, хөгжмийн төрөл, бий биелгээ, гимнастик, дуу гэх мэт төрлүүдээр сурсан мэдсэн зүйлээ эцэг эхчүүд, багш нартаа тайлагналаа.

Сургуулийн өмнөх боловсролын салбарын хувьд энэ хичээлийн жилд сургалтын орчны стандартыг хэрэгжүүлэх, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, багш, суралцагчдын хөгжлийг дэмжих, хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, зөв төлөвшлийг бий болгох чиглэлээр үр дүнтэй олон бүтээлч ажлуудыг хийж хэрэгжүүлсэн ахиц амжилтын жил байлаа.

Аймгийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд нийт 33 цэцэрлэг сургалтын үйл ажиллагаа явуулж, 7062 хүүхэд буюу 2-5 насны нийт хүүхдийн 87,3% -нь СӨБ-д хамрагдсан байна. Ирэх хичээлийн жилд сургуульд элсэн суралцах 6 настай 1959 хүүхдээс 1350 хүүхэд буюу 68,0% нь цэцэрлэгийн үндсэн сургалтаар, 492 хүүхэд буюу 25,1% хувилбарт сургалтаар, нийт хүүхдийн 93,5% нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж, сургуульд амжилттай бэлтгэгдлээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%