ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

БАНКНЫ ТОГТОЛЦОО ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 95 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “ЭДИЙН ЗАСГИЙН НЭЭЛТТЭЙ ФОРУМ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2019-05-23

Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар “Банкны хөгжил-95 жил” аяныг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болж,  аяны нээлтийг 2019 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулсан.

Тус аяны хүрээнд Монгол банкны Ховд салбар, бусад арилжааны банкуудтай хамтран оюутан, залуусыг хамруулан сургалт, танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулсан бол өнөөдөр бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн дарга, удирдлагуудыг хамруулсан “Эдийн засгийн нээлттэй форум” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

“Эдийн засгийн нээлттэй форум” хэлэлцүүлгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан нар оролцож, аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагаа, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийв.


“Банкны хөгжил-95 жил” аяны хүрээнд иргэдэд зориулсан Нээлттэй хаалганы өдөр, спортын тэмцээн уралдааныг зохион байгуулах бөгөөд аяны хүрээнд зохион байгуулсан ажлын үр дүнг 06 дугаар сарын 02-ны өдөр тохиох банкны ажилтны өдрөөр тооцон ажиллахаар төлөвлөжээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%