ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ХОВД АЙМГИЙН НИЙГМИЙН АРДЧИЛАЛ МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБООНЫ ОЮУТАН ЗАЛУУСЫН ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

2019-05-22

Ховд аймгийн Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг бататгах зорилгоор аймгийн Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооноос оюутан, залуусын өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж байна.

 Тус өдөрлөгт аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн МАН-ын хорооны дэд дарга Т.Дэлгэрсайхан, аймгийн Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны тэргүүн Ж.Батсайхан нар оролцож Монголын гэрэлт ирээдүй болсон оюутан, залуучуудад амжилт хүсч үг хэллээ.

Энэхүү өдөрлөгт оролцогчид Жаргалант сумын хот тохижуулах албаны ажилтнуудад тусалж, хотын төв хэсгийн хогийг цэвэрлэв. Мөн спортын тэмцээн чөлөөт арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

Аймгийн НАМОХ нь 05 дугаар сарын 11-нд бүтэц, зохион байгуулалтандаа өөрчлөлт оруулж Жаргалант сумын 12 баг болон 16 сумын төлөөлөл болсон оюутнуудаа Тэргүүлэгчээр сонгон үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Тус НАМОХ-ны тэргүүнээр Тогтвортой амьжиргаа-3 төслийн зохицуулагч Ж.Батсайхан, дэд тэргүүнээр ХИС-ийн НХУС-ийн Эрх зүйн IV курсын оюутан О.Мөнх-Буян, Нарийн бичгээр ХИС-ийн НХУС-ийн Эрх зүйн IV курсын оюутан Д.Дэлгэрцэцэг нар сонгогдон ажиллаж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%