ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ХОВД АЙМГИЙН СОРОБАН САМПИНЫ СУРГАЛТЫН ТӨВИЙН СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХ АВЛАА

2019-05-21

Тояа хүүхэд хөгжлийн академийн Ховд аймаг дахь соробан сампины сургалтын төв нь Ховд аймагт 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 2019 оны 05 дугаар сарын 09-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд Ховд аймгаа төлөөлөн 7 хүүхэд оролцсоноос А.Мөнхжаргал, Б.Бадмаараг, С.Төгсжаргал, М.Номин-Эрдэнэ нар амжилттай оролцож 2 алт, 2 хүрэл медалиудыг хүртэж, 11 сард Камбож улсад зохион байгуулагдах Олон улсын тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Тус сургалтын төвийн сурагчдыг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн энэ сарын 20-ны өдөр хүлээн авч уулзан, гарын бэлэг гардуулан өгч амжилт хүслээ.

Соробан сампины сургалтын төв нь 06 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 05-ныг хүртэл түргэвчилсэн хугацааны сургалтандаа элсэлт авч эхэллээ. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%