ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

БАРУУН БҮСИЙН ЦАГДААГИЙН ХҮРЭЭНИЙ УРЛАГИЙН НААДАМ БОЛЛОО

2019-05-20

Ховд аймаг дахь Цагдаагийн газраас Баруун бүсийн Цагдаагийн хүрээний урлагийн наадмыг өнөөдөр Хөгжимт драмын театрт зохион байгууллаа. Урлагийн наадмын үйл ажиллагааны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзаяа нар оролцож алба хаагчдад амжилт хүсч үг хэллээ.


Тус наадамд Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан аймгуудын цагдаагийн газрын 150 гаруй алба хаагчид гоцлол дуу, бүжиг, хөгжим, язгуур урлаг, гэр бүлийн номер, уран уншлагын төрлүүдээр өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.

Гоцлол дууны төрөлд -  Ховд аймгийн Цагдаагийн газрын алба хаагч


Бүжгийн төрөлд - Увс аймгийн Цагдаагийн газрын бүжгийн хамтлаг


Хөгжмийн төрөлд - Ховд аймгийн Цагдаагийн газрын алба хаагч


Язгуур урлагийн төрөлд - Увс аймгийн Цагдаагийн газрын язгуур урлагийн хамтлаг


Уран уншлагын төрөлд - Ховд аймгийн Цагдаагийн газрын алба хаагч


Гэр бүлийн номерийн төрөлд - Ховд аймгийн Цагдаагийн газрын алба хаагчийн гэр бүл шалгарч Цагдаагийн хүрээний улсын аварга шалгаруулах урлагийн наадамд оролцох эрхээ авлаа. Урлагийн наадмын Тэргүүн байранд 28.08 оноогоор Ховд аймаг, 27.5 оноогоор Увс аймаг, 26.25 оноогоор Завхан аймаг нар тус тус шалгарав.


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%