ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

"Ховд аймгийн өсвөрийн жүдочид нэг алт, 10 хүрэл медаль хүртлээ"

2019-05-20

Ховд аймгийн Дарви сумын харьяат “Москва-80” зуны олимпын XII наадмын хүрэл медальт, МУ-ын начин, МУ-ын Гавьяат тамирчин Равдангийн Даваадалайгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-19-ний өдрүүдэд Ховд хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өсвөрийн шилдэг 49 багийн 700 гаруй жүдочид 2005-2007, 2008-аас дээш гэсэн 2 насны ангиллаар 122 багц медалийн төлөө хурд хүчээ сорьж өрсөлдсөнөөс Ховд аймгийн Биеийн тамир, спортын газрын С.Ганхуяг дасгалжуулагчтай өсвөрийн баг тамирчид 1 алт, 10 хүрэл медаль хүртлээ. Мөн Ховд аймгийн БТСГ-ын дасгалжуулагч С.Ганхуяг тэмцээний шилдэг дасгалжуулагчаар шалгарч, Монголын жүдо бөхийн холбооны шагналаар шагнагдав. 
Мөн тэмцээний нийлбэр дүнгээр “Шилдэг эмэгтэй баг”-аар Тэргүүн байрт “Шинэ бадрах” клуб, удаах байрт Хан-Уул дүүргийн Женко клуб, гутгаар байрт Монголын жүдо академи клуб, “Шилдэг эрэгтэй баг”-аар Тэргүүн байрт Монголын жүдо академи клуб, хоёрдугаар байрт Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд клуб, гуравдугаар байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүлд спорт тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал, цом гардан авав. 
Тэмцээний нээлтийн үеэр 1980 оны Москвагийн олимпоос жүдо бөхийн төрлөөр олимпын анхны медалийг эх орондоо авч ирсэн Равдангийн Даваадалай гуайд хүндэтгэл үзүүлж, Приус-30 маркийн суудлын автомашиныг аймгийн удирдлагууд гардуулан өгсөн юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%