ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ЖАРГАЛАНТ СУМЫН ЕБС-ИЙН СУРАГЧДЫН ДУНД “ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2019” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-05-01

Сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоо, ЕБС-ийн сурагчид, тэдний эцэг эх, багш, нийгмийн ажилтны хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрууд хамтран ЕБС-ийн сурагчдын дунд “Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээнийг 04 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Тэмцээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзаяа, ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг нар оролцож, тэмцээний үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди нээж үг хэлж, авъяаслаг, өсвөрийн сэргийлэгч сурагчдад амжилт хүслээ.


 “Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээн багийн мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн асуулт, багийн ахлагчийн асуулт, урлагийн тоглолт болон “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бидний оролцоо”, “Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн үйл ажиллагааг сайжруулах нь”, “Хүүхдүүдийн дунд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам” зэрэг сэдвүүдээр багийн нэг гишүүн илтгэл хэлэлцүүлсэн.

Тэмцээнд ЕБ-ын 6 сургуулийн сурагчид авхаалж самбаа, хуулийн мэдлэгээ сорин өрсөлдсөнөөс Тэргүүн байранд 12 жилийн VI сургууль, дэд байранд лаборатори I сургууль, гутгаар байранд 12 жилийн II сургуулийн багууд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо. 

https://www.facebook.com/munhiinanir/videos/441265753294577/UzpfSTIxMjcyNTI4MjI2MjE3NzoxMTQ0NzcyMTI5MDU3NDgz/










www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 61
30 / 49%
13 / 21%
11 / 18%
7 / 11%