ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-05-01

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага байгуулагдсаны 100 жил, Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа байгууллагууд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөгжил политехник коллеж хамтран зохион байгууллаа. 

Нээлттэй хаалганы өдөрлөгт аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадорж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэл, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Номинчимэг, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Батчулуун, Хөгжил политехник коллежийн захирал Д.Баярмаа нар оролцож, өдөрлөгийн үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж үг хэлж, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Засаг даргын тамгын дарга Д.Энхболд нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.


Тус өдөрлөгөөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа байгууллагууд үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, иргэдэд хөдөлмөр нийгмийн хамгааллын цогц “НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ”-г үзүүлэн ажиллав.

Тухайлбал: Нийгмийн даатгалын чиглэлээр 508 иргэнд, Хөдөлмөр, халамж үйлчилгээний чиглэлээр 1196 хүнд, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжил, оролцоонд чиглэсэн үйлчилгээг 126 хүнд хүргэн ажиллажээ.

Мөн энэ үеэр өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 57 иргэн 739 нэр төрлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргасан юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%