ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“ХОВД АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ БАЙГУУЛЛАГЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ НЬ” ДЭД ТӨСЛИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

2019-04-29

Нийгмийн эгэх хариуцлага, дэд төслийн талаарх мэдээлэл, оролцогч талуудын хүлээх эгэх хариуцлага, иргэдийн оролцоог тодорхойлох зорилгоор Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй “Ховд аймгийн эрүүл мэндийн анхан шатны байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулах нь” дэд төслийн Орон нутгийн хамтрагч байгууллагуудын уулзалт өнөөдөр зохион байгуулагдав.

Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, “Ховд аймгийн Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулах нь” дэд төслийн орон нутгийн зохицуулагч Ч.Одонтуяа болон төслийг хамтран хэрэгжүүлэгч, дэмжигч байгууллагуудын төлөөлөл 30 гаруй хүн оролцлоо. Уулзалтын хүрээнд “Ховд аймгийн Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулах нь” дэд төслийн зорилго, зорилтын талаар танилцуулсан бөгөөд  уг төсөл хэрэгжихэд төр-иргэн, ТББ болон хамтрагч байгууллагуудын оролцоог хэрхэн бий болгох, эрүүл мэндийн салбарт  нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийж, харилцан санал солилцлоо.


Иргэдэд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх анхан шатны байгууллага нь өрх, сумын эрүүл мэндийн төвүүд юм. Иймд, Ховд аймгийн Жаргалант сумын “Жаргалан”, “Баатархайрхан” ӨЭМТ, Үенч сумын эрүүл мэндийн төв, Мөст сум дахь сум дундын эмнэлэг болон  түүгээр үйлчлүүлж буй иргэд энэхүү төсөлд хамрагдахаар болжээ. 

Төсөл хэрэгжсэнээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тэргүүлэх түвшинд анхаарч стандартад тусгагдсан тусламж үйлчилгээг шат дараатай сайжруулах юм. Ингэснээр иргэдийн нийгмийн асуудал сайжрах, хоёр ба гуравдугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал буурах, үр ашиггүй зардлуудыг багасган санхүүжилтийг ашигтайгаар зарцуулах нөхцөл боломж бүрдэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.

Төслийн үйл ажиллагаа 2019 оны 12 дугаар сар хүртэл үргэлжилж, Ховд аймгийн Эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудын тусламж үйлчилгээг иргэдийн оролцоотойгоор сайжруулах юм. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%