Монгол улсын
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг дарга,
сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд
Гиннесийн номонд бүртгүүлэх ажлыг зохион байгуулах, өв соёлоо сурталчлах, ахмад
бий биечдээс үндэсний язгуур бий биелгээний үндсэн намба төрхийг суралцах,
өвлөх, залуу хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, бүжгийн урлагаар дамжуулан гоо зүйн
боловсрол олгох зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Жаргалант сумын Засаг
даргын Тамгын газар, Хөгжимт драмын театр хамтран энэ сарын 27-29-ны өдрүүдэд Нэрт бийч, бүжиг дэглээч, бүжигчин МУГЖ
Б.Дугараагийн нэрэмжит “Алтан өв” бий биелгээний III наадмыг зохион байгуулж
байна.
Наадмын нээлтэд
аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, Жаргалант сумын
Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо нарын удирдлагууд оролцож наадамд оролцогчдод
амжилт хүслээ.
Бий биелгээний наадамд Жаргалант сумын цэцэрлэгийн насны хүүхдүүд, ЕБС-ийн сурагчид, насанд хүрэгчид /өв тээгч ардын авъяастнууд/ оролцож байна. Наадам гоцлол, хамтлаг гэсэн төрлүүдээр зохион байгуулагдаж, наадамд оролцогчид Захчин, Мянгад, Торгууд, Урианхай, Дөрвөд, Өөлд зэрэг ойрд угсаатны язгуур бий биелгээнээс сонгон бүжиглэж байна.
Мөн наадамд
оролцогчдын бүжгийг 04 дүгээр сарын 29-нд болох “Дэлхийн бүжгийн өдөр”-өөр Ард
аюушийн талбайд олон үндэстэн угсаатнууд хувцас хэрэгсэл, гоёл зүүсгэл зэргийг
уламжлалын дагуу өмсөж, бусад 3000 гаруй оролцогчдын хамт зураг авалтад
оролцоно.