Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хяналт тавих, олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар тогтоолоор “Сумын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журам”-ын хэрэгжилтийн хүрээнд сумдын ИТХ-ын үйл ажиллагааны явц, эрх зүйн бодлого, чиглэл, зорилтын хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах асуудлаар аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 04 дүгээр сарын 27-ны өдөр Мөнххайрхан суманд ажиллаж, сумын ИТХ-ын дарга, Нарийн бичгийн даргад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн Мөнххайрхан суманд ажиллах үеэрээ эрүүл мэндийн төв, ЕБС, цэцэрлэг, дотуур байр зэрэг байгууллагууд дээр ажиллаж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцож, зарим асуудлуудыг холбогдох байгууллагуудад уламжлахаар боллоо. Тухайлбал: Эрүүл мэндийн төв болон цэцэрлэгийн барилга өргөтгөл, их засвар хийх нэн шаардлагатай, мөн цэцэрлэгийн анги танхимын тоглоом наадгай, зөөлөн эдлэл дутмаг, дотуур байр болон ЕБС-ийн барилгын засвар ажил муу хийгдсэн гэх зэрэг саналуудыг сумын удирдлагууд болон байгууллагууд удирдлагууд уламжиллаа.