Аймгийн
ИТХ-ын 2019 оны II улирлын үйл
ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Төлөөлөгчдийн
өдөр” өнөөдөр Иргэний танхимд зохион байгуулагдлаа.
“Төлөөлөгчдийн өдөр”-т аймгийн Засаг даргын Тамгын газар,
Жаргалант сумын ИТХ, Жаргалант сумын ИТХ-ын Төлөөлөгчид, Жаргалант сумын Засаг
даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, ХУНОУТХГНХЗ, Хар
нуур-Ховд голын сав газрын захиргаа, Сум дундын ойн анги, Ус цаг уур, орчны
шинжилгээний газруудын мэргэжилтнүүд оролцож, байгаль орчны чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлууд,
тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрхэн яаж шийдвэрлэх зэргээр байгууллагуудын
төлөөлөл танилцуулга хийж, санал бодлоо солилцлоо.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хэлэлцэн
баталсан “Ногоон хөгжлийн хөтөлбөр”, “Газар тариалан”, “Хүлэмжийн аж ахуйг
хөгжүүлэх”, “Бэлчээр ашиглалтыг сайжруулах”, “Агаар орчны бохирдлыг бууруулах”,
“Гурван сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөр, “Ус”, зэрэг
хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг байгаль орчны салбар байгууллагууд ханган биелэлтээ
тооцон ажиллаж байна.
Төлөөлөгчдийн өдрөөр байгаль орчны
байгууллагуудын тайлан мэдээлэл сонсон хэлэлцүүлэг өрнүүлснээс гадна тухайн
салбарынхны ажлын уялдаа холбоог сайжруулах, тулгамдаж буй асуудлуудыг
шийдвэрлэх чиглэлээр харилцан санал солоилцов. Мөн аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид Байгаль орчин
аялал жуучлалын газрын ойжуулсан талбайтай танилцав.