ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ПРОГРЕСС СУРГУУЛИЙН СУРАГЧИД ХҮМҮҮНЛЭГИЙН САЙН ДУРЫН ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ

2019-04-19

Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн 80 жилийн ойг угтаж Ховд аймгийн Улаан Загалмайн хорооноос “ХҮМҮҮНЛЭГИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” аяныг 04 сарын 02-ны өдрөөс 05 сарын 02-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.

Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Улаан Загалмайн Хорооны дарга Б.Одонпүрэв, Прогресс сургуулийн захирал З.Энхбаяр нар Ховд аймгийн Улаан Загалмайн хорооны хүүхэд залуучуудын сайн дурын хөдөлгөөнд элсэж буй Прогресс сургуулийн П.Отгонням багштай 5а ангийн 43 сурагч, тус сургуулийн ахлах, дунд ангийн 15 сурагчдад үнэмлэх, энгэрийн тэмдэг, бүчийг гардуулан өгч, энэ үеэр сурагчид тангараг өргөсөн юм. Мөн аймгийн Улаан Загалмайн Хорооноос 5а ангийг бүрэн тохижуулж өгчээ.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлсэн үгэндээ хүүхдүүд сайн дурын идэвхтэн гишүүнээр элссэнээр хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох үүргийг хүлээж, нөгөө талаар өөрсдийгөө хөгжүүлэх, төлөвших, найз нөхдийн хүрээгээ тэлэх,  хүмүүнлэг үйлс бүтээх зэрэг олон сайхан боломжуудыг өөртөө нээж өгч байгааг онцоллоо.

Аяны хүрээнд албан байгууллага аж ахуйн нэгжид хүмүүнлэгийн үйл ажиллагааг сурталчилж, сургалт мэдээллээр ханган “Гишүүн байгууллага”-аар элсүүлэх, ЕБС-ийн сурагчид, их дээд сургууль, коллежийн оюутан залуусын дунд “Атга будаа” аян, худалдаа үйлчилгээний төвийн бизнес эрхлэгчдийн дунд “Юу байна түүгээрээ тусалъя” аяныг өрнүүлж, Олон Улсын Улаан Загалмайн Хавирган Сар Нийгэмлэг, Монголын Хүмүүнлэгийн өдрөөр “Хүмүүнлэгийн үйлсэд малчдын оролцоо” сургалт зөвлөгөөнийг зохион байгуулах юм байна.

Аяны төгсгөлд “Гишүүн байгууллага”, “Энэрэнгүй үйлстэн” иргэн, “Хүмүүнлэг сургууль”-ийг тус бүр гурвыг шалгаруулж, аймгийн Улаан Загалмайн Хорооны шагналаар шагнаж урамшуулахаар төлөвлөжээ.

Дашрамд дурдахад Ховд аймгийн Улаан Загалмайн Хороо нь 1957 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 480 мянган хүн хүрч, дунджаар 6 тэрбум төгрөгний тусламж, хандив олгосон байна. Аймгийн Улаан Загалмайн Хороо 60 жилийн хугацаанд  13523 гишүүн, 3500 онцгой гишүүн, 310 сайн дурын идэвхтэн, 8700 цусны донор, 6000 өсвөрийн улаан загалмайн гишүүнтэй болж өргөжсөн байна. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%