Идэвхтэй, оролцоотой иргэн хүнд зайлшгүй шаардлагатай
мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, идэвхтэй, чадварлаг иргэн болгох бодит
туршлагыг хуримтлуулах, иргэний оролцоо чухал болохыг ойлгох үзэл бодлыг
төлөвшүүлэх, иргэдийг төр засгийг удирдах ажилд өөрийн биеэр оролцдог, идэвхтэй
иргэн болгон сургах зорилгоор “Иргэн төсөл”-ийг USAID, World Learning, Иргэний боловсролын төв хамтран 2018 оноос эхлэн улсын
хэмжээнд 80 сургуульд тус төслийг хэрэгжүүлсэн.
Энэхүү төсөлд оролцсоноор сургуулийн сурагчид өөрсдийн
тулгамдсан асуудлыг тодорхойлон, нотолгоо баримтад тулгуурлан асуудлыг төрийн
бодлогод нөлөөлөх замаар шийдвэрлэхэд суралцана. Төслийг хэрэгжүүлэх явцад
сурагчид ардчилсан нийгмийн идэвхтэй, хариуцлагатай иргэн болон төлөвшдөг
онцлогтой.
Төсөлд Ховд аймгийн 20 сургуулийн 1466 бүлгийн 1497
сурагч төслөө хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл аман танилцуулга, цомгийн танилцуулга
гэсэн 2 төрөлтэй явагдаж байна. Төслийг хэрхэн хэрэгжүүлснээ олон нийтийн өмнө
цомог боловсруулан тайлагнаж байна. Иргэн төслийн нээлтэд аймгийн ИТХ-ын дарга
Г.Пүрэвганди, НБХ-ийн дарга Б.Даваадорж нар оролцож төсөлд оролцогчдод амжилт
хүслээ.
Ховд аймагт зохион байгуулагдаж буй төслийн танилцуулгад 17
сургуулийн 17 багш, 68 сурагчид хэрэгжүүлсэн төслөө танилцуулж, шалгаруулалтад
12 жилийн II сургууль, Цаст-Алтай
цогцолбор сургуулийн 1-р багууд шалгарч үндэсний шалгаруулалтад оролцохоор
боллоо. Төслийн шүүгчээр аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Ц.Гантуяа, Б.Сайнсанаа,
Д.Олонбаяр нар шүүн явууллаа.