ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн ГХУСАЗСЗөвлөл Өндөрхангай суманд ажиллалаа

2019-04-15

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2019 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу гэмт хэргийн гаралт өндөртэй, тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт өссөн зарим сумдын ГХУСАЗСЗ-ийн ажлыг шалгах, ард иргэдэд яриа таниулга, сургалт сурталчилгаа хийх ажлын хэсгийг байгуулан сумдад ажиллаж байна.

Ажлын хэсэг 04-н сарын 11-ний өдөр Өндөрхангай суманд ажиллаж тус сумын ГХУСАЗСЗ-ийн төлөвлөгөөт ажлын явц, гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, тоон үзүүлэлт, түүний мөрөөр авагдсан арга хэмжээ, зохион байгуулсан ажил, арга хэмжээтэй танилцлаа.

Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Э.Насанбат "2018 онд аймгийн ГХУСАЗСЗ-өөс хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар", аймгийн Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбаяр "Авилгын эсрэг гэмт хэрэг, хүчиндэх гэмт хэрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх мөн тус суманд үйлдэгдсэн гэмт хэргийн судалгааны дүн мэдээний талаар", аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хошууч Ц.Жамбалдорж "Цахим гэмт хэрэг, цахим луйвар, хулгайлах гэмт хэрэг болон хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар", аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн Ө.Эрдэнэханд нар тус тус мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, харилцан санал солилцлоо.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%