ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА ДУУТ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

2019-04-12

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хяналт тавих, олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар тогтоолоор “Сумын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журам”-ын хэрэгжилтийн хүрээнд сумдын ИТХ-ын үйл ажиллагааны явц, эрх зүйн бодлого, чиглэл, зорилтын хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах асуудлаар аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 04 дүгээр сарын 12ы өдөр Дуут суманд ажиллаж, Дуут сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн даргад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.

Тус суманд ажиллах үеэрээ сумын ЕБС, цэцэрлэг, эрүүл мэндийн төв зэрэг байгууллагууд дээр ажиллаж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцлоо. Дуут сумын цэцэрлэгийн анги танхимын тоглоомын хүрэлцээ бага, эрүүл мэндийн төвийн өрөө, тасалгааны хүртээмж муу, шээсний шинжилгээний аппарат байхгүй зэрэг гарсан саналуудыг холбогдох байгууллагуудад уламжлахаар болов.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%