УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачлагаар
цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Босоо заяатай Монгол” үндэсний
бөхийн барилдаан энэ сарын 10-ны өдөр Биеийн тамир, спортын газарт боллоо. Нээлтэд аймгийн ИТХ-ын Нарийн
бичгийн дарга Б.Сандагсүрэн, БТСГ-ын дарга Г.Цэдэнбал, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо нарын
удирдлагууд оролцлоо.
“Босоо заяатай Монгол-9” цэцэрлэгийн насны хүүхдийн Үндэсний
бөхийн барилдаанд Ховд аймгийн 17 сумын 30 цэцэрлэгийн ахлах бүлгийн 128
хүүхэд оролцож, Үенч сумын цэцэрлэгийн А.Энхтайван түрүүлж алтан медаль, “Хангарьд” цол хүртсэн бол Булган сумын цэцэрлэгийн Ч.Булганбаяр үзүүрлэж, “Дайчин
шонхор” цолоор шагнагдаж, мөнгөн медаль, батламж гардан авлаа. Жаргалант
сумын 15 дугаар цэцэрлэгийн Э.Өсөхбаяр, Алтай сумын цэцэрлэгийн Б.Жавхлантөгс
нар шөвгөрөв.
Энэ жилийн тэмцээнийг “Аваргууд”, “Авьяас” аймгийн
дэд хөтөлбөрийн хүрээнд 9 дэх жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү барилдааны “Дайчин барилдаантай бөх”-өөр н.Тэргэл \Булган сумын цэцэрлэг\, “Уран
дэвээч бөх”-өөр н.Төгсжаргал \Зэрэг сумын цэцэрлэг\ “Өхөөрдөм бөх”-өөр н.Очирсүлд
\Мөнххайрхан сумын цэцэрлэг\ нар шалгарав.
Үндэсний бөхийн цол дуудах тэмцээнд 24 хүүхэд
оролцсоноос: Тэргүүн байранд: Э.Мандуул \Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэг\ дэд байранд Б.Буян-эрдэнэ \Жаргалант
сумын 8 дугаар цэцэрлэг\, гуравдугаар байранд н.Галбадрах \Жаргалант сумын 2 дугаар
цэцэрлэг\,
дөрөвдүгээр байрт
н.Энхбаясгалан \Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэг\, тавдугаар байрт н.Пүрэвсайхан \Мянгад сумын
цэцэрлэг\
нар шалгарлаа.
Тус тэмцээнийг Жаргалант сумын нэгдүгээр
цэцэрлэг, аймгийн БСУГ, БТСГ, Үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулж, барилдааны гарын даагаар Ховд аймгийн ҮБХ-ны ахлах гарын даа
С.Загдсүрэн, гарын даа, тайлбарлагч Авирмэд, хөлийн цэцээр а.а С.Ганхуяг, а.з
Г.Нямандэлэг нар ажиллалаа.