ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“ХАВРЫН БҮТЭЭЛЧ ХӨДӨЛМӨРИЙН АЯН-2019” НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2019-04-10

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас Бидний зүтгэлд-Таны оролцоо уриан дор Ховд хотын “Хаврын бүтээлч хөдөлмөрийн аян-2019” нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Аяны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Жаргалант сумын ИТХ-ын дарга Д.Бумцэнд, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Цогтбаяр, Ц.Лувсанлхамо нар оролцож аянд оролцогчдод амжилт хүслээ.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлсэн үгэндээ: Аймгийн ИТХ-аас Жаргалант сумын тохижилт, үйлчилгээ, ногоон байгууламжид зориулж хэд хэдэн төсөл хөтөлбөрт багагүй хэмжээний зардал тусгасан. Тухайлбал: Жаргалан, Магсаржав, Буянт, Рашаант, Баатархайрхан, Цамбагарав, Наран байгуудын нийтийн байрны дээвэр фассад, орцны засвар, тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн зам, талбайн тохижилт зэрэг ажлын санхүүжилт төсөвт тусгагдаж, энэ чиглэлээр батлагдсан төсвийн зарцуулалт гүйцэтгэсэн ажлын үр дүнд онцгой хяналт тавьж ажиллана.

“Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг” гэж эртний Хятадын сэтгэгч Лао Цзы хэлсэн байдаг. Аливаа зүйл нэгээс эхэлдэг, нэг иргэний санал санаачлага, ёс зүй, хандлага хотын хөгжилд их чухал болоод байна. Ховд хотыг хоггүй цэвэр, ногоон хот байлгахад иргэн, байгууллага бүрийн оролцоо чухал байна. Иймээс иргэн бүр хог хаядаггүй, хогийн саванд хогоо хийдэг хэвшилд суралцаж, хотоо цэцэрлэгжүүлэх үйл хэрэгт оролцохыг уриаллаа.

Ховдчууд аймгийн музей, төв цэнгэлдэхээ хүртэл коммунист суботникоор барьж хотоо хөгжүүлж байсан уламжлал ч бий гэдгийг дурдлаа. 




www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%