ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“ХӨДӨЛМӨРЧ ИРГЭД-ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ” ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ, ӨДӨРЛӨГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2019-04-08

Аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрууд хамтран “Иргэд төвтэй хөдөлмөр эрхлэлтийн жил”, “Хариуцлагатай тунгалаг төр”, “Үйлдвэрлэгч-Ховд” аймгийн дэд хөтөлбөрүүдийн хүрээнд, аюулгүй ажиллагааг төлөвшүүлсэн, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн төлөв байдлыг олон нийтэд нээлттэй танилцуулан, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор Хөдөлмөрч иргэд- Хөгжлийн хөтөч өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

            Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б. Дүгэржав, Засаг даргын орлогч Ч. Уранчимэг, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэл болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, сарын аянд оролцогчдод амжилт хүслээ.


Өдөрлөгийн хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2019 сарын аян, Хөдөлмөрийн бүтээмжийн аяны 2-р шат гэсэн аянууд нээлтээ хийлээ.

Энэ үеэр Хөдөлмөрийн яармаг зохион байгуулж ажил олгогчдоос ажлын байрны захиалга авч, ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгож, зөвлөгөө өгөх үйлчилгээ, 2019 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн танилцуулга хийж, зөвлөгөө өгч, хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авах, хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны нээлтийн үйл ажиллагаа, орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгааны үр дүнгийн танилцуулга хийх зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%