Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл
эрхлэгчдэд 2018 онд газар тариалангийн үйлдвэрлэлд авч хэрэгжүүлсэн арга
хэмжээ, 2019 онд газар тариалангийн үйлдвэрлэлд хэрэгжүүлэх арга хэмжээ, улсын
болон орон нутгийн хөрөнгө оруулалт, газар тариалангийн хуулийг тариаланчдад
танилцуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, газар тариалангийн чиглэлээр
төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хүргэх зорилгоор Хүнс,
хөдөө аж ахуйн газар энэ сарын 06-ны өдөр “Аймгийн
Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын
гишүүн С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга
Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Монгол царгас тариалагч, үр үржүүлэгчдийн холбооны ерөнхийлөгч Монгол
улсын гавъяат агрономч Ч.Ширчинжав, аймгийн
Хүнс, хөдөө аж ахуйн дарга Г.Гончигсүрэн, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Гантөмөр
нар оролцож зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүслээ.
Тус зөвлөгөөнд 17 сумын 200 гаруй тариаланч, сумдын хүнс, хөдөө
аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд, аймгийн газар тариалан эрхлэгч иргэд, төсөл
хөтөлбөрийн газрууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож
байна.
Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулснаар: ХХААЯ-аас
газар тариалангийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, орон нутгийн хамтын
ажиллагааны талаар тодорхой мэдээлэлтэй болох, аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн
өнөөгийн байдал, 2019 оны зорилт, цаашид хэрэгжүүлэх арга үйл ажиллагааны
талаар мэдээлэлтэй болж төрийн болон төрийн бус байгууллага тариаланчдын хамтын
ажиллагаа сайжрах, төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын талаар
тодорхой мэдээлэл авч, хүнсний аюулгүй байдлыг хангаж ард иргэдийг аюулгүй
хүнсээр хангадаг болох, таримал ургамлын өвчин, хортонтой тэмцэх арга, бордоо
ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг эзэмших, тоног төхөөрөмж ямар
нөхцөлөөр авч болох зэрэг үр дүнг зөвлөгөөнд оролцогчид хүлээж байна.