Монгол Улсын Засгийн газрын
хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн
ЗДТГ, аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн
зөн ОУБ-ын ОНХГ-ууд хамтран энэ сарын 06-07-ны өдрүүдэд “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн нэгдсэн
зөвлөгөөн”-ийг Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулж байна.
Тус зөвлөгөөнийг нээж аймгийн ИТХ-ын дарга
Г.Пүрэвганди хэлсэн үгэндээ: Ховд аймгийн хэмжээнд нийт 35591 хүүхэд байгаагаас
сургууль, цэцэрлэгт суралцаж байгаа 25600 хүүхэд, сургууль завсардсан 6-14
насны 47 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 285 хүүхэд, бүтэн өнчин 86 хүүхэд
бүртгэгдсэн байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр олон хэлэлцүүлэг, хурал зохион
байгуулж байгаа ч томчуудын хайхрамж, болгоомжгүйгээс хүүхэд эндэх,
хүчирхийлэлд өртсөн гэх статистик, тоон мэдээллүүд манай аймагт буурахгүй
байна. 2018 онд аймгийн хэмжээнд 20 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон байна..... гэж хэлээд “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА” гэж хэлцгээе гэсэн
уриалга дэвшүүлж зөвлөгөөнд
оролцогчдод амжилт хүслээ.
Өнөөдрийн зөвлөгөөнөөр
хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, гарч
буй үр дүн, цаашид тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар оролцогч
талууд санал бодлоо солилцож, сайн туршлагаа хуваалцаж байна.
Энэхүү зөвлөгөөнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
ГБХЗХГ-ын удирдлага, мэргэжилтнүүд сумдын удирдлага, ЗГ-ын хэрэгжүүлэгч
агентлаг ГБХЗХГ-ын удирдлага, мэргэжилтнүүд, сумдын ЕБС-иуд, хүн эмнэлэг зэрэг байгууллагуудын
дарга, мэргэжилтнүүдийн төлөөлөл 140 гаруй хүн оролцож байна.
Монгол Улсын Засгийн газрын
хэрэгжүүлэгч агентлаг Хэрэг
эрхлэх газрын Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээр
ахлуулсан ажлын хэсэг зөвлөгөөнд оролцох үеэрээ Ховд аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын
хөгжлийн газрын хамт олонд METSUBISHI
DELICA D5 маркийн
автомашин гардуулан өглөө.