ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2019-04-03

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний 16 дугаар тогтоолоор Волейболын идэрчүүдийн Монгол Улсын аварга шалгаруулах “ХОВД-2019” тэмцээнийг Олон улсын хэмжээний мастер С.Кенесханы нэрэмжит болгон зохион байгуулахаар болсон билээ. Тус тэмцээн хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон Олон улсын хэмжээний мастер С.Кенесханы гэр бүл, үр хүүхдүүд, тэмцээнд оролцож буй баг тамирчид, оролцлоо.


Энэ үеэр С.Кенесханы гэр бүл үр хүүхдүүдэд аймгийн ИТХ-ын ажлын алба хүндэтгэл үзүүлж, Волейболын идэрчүүдийн Монгол Улсын аварга шалгаруулах “ХОВД-2019” тэмцээнийг Олон улсын хэмжээний мастер С.Кенесханы нэрэмжит болгон зохион байгуулах тогтоол, гарын бэлгийг гардуулан өглөө.


Тус тэмцээнийг аймгийн Засаг даргын ивээл дор ЗДТГ, БТСГ, аймгийн Волейболын холбоо хамтран зохион байгуулж, тэмцээнд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Говь-Алтай, Завхан, Дундговь, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Өмнөговь аймаг, Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Багануур дүүрэг, Хилчин, Эрчим-38, Шонхор, Уурхайчин клуб зэрэг 31 багийн 370 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм.


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%