ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ЯПОН УЛСЫН САГА МУЖИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭЛЭГНИЙ ТӨВИЙН ЭМЧ НАР ТӨВ АЙМАГТ ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙЛЭЭ

2019-04-01

Сүүлийн жилүүдэд элэгний В,С вирусын үүдэлтэй элэгний өвчлөл нэмэгдсээр байна. Улсын хэмжээнд элэгний өвчний улмаас хоногт 7 хүн, жилд 2600 гаруй хүн нас бардаг бол манай аймгийн хувьд сүүлийн 3 жилийн дотор 200 гаруй хүн уг өвчний улмаас нас барсан гэсэн тоон судалгаа бий. Хүн амын нас баралтын шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байгаа элэгний хатуурал, хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх, үзлэг оношилгоо хийх зорилгоор Япон улсын Сага мужийн их сургуулийн элэгний төвийн тэргүүлэх эмч нар, Монголын ротари клубууд, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран элэгний хорт хавдрын эрт илрүүлэг, хатуурлын түвшинг тогтоох үзлэг оношилгоог хийлээ.
Уг үзлэг оношилгоонд 50 иргэнийг хамруулсан бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хяналтанд байдаг элэгний хүнд хэлбэрийн өвчлөлтэй, монголд оношлогдох боломжгүй гэсэн оноштой, нарийн шинжилгээг тэр бүр хийлгэж чаддаггүй иргэдийг сонгосон гэдгээ Японы талаас онцолсон. Эмч нарын баг өнөөдөр Аргалант суманд ажиллаж 30 иргэнд уг үзлэг шинжилгээг хийх юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%