Дэлхийн эмч нарын өдрийг анх 1933 оны 3-р сарын 30-ны өдөр
Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд тус улс 1990 оны 3-р
сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр” болгон
тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ баярыг жил бүр албан
ёсоор тэмдэглэж ирсэн түүхтэй.
Энэхүү өдрийг угтан өнөөдөр БОЭТ-ийн захиргаанаас эмч нарт
хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Эмч нарын баярын
нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ИТХ-ын Нутгийн
Удирдлага, бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ш.Батсүх, ЗДТГ-ын Нийгмийн
бодлогын хэлтсийн дарга Б.Даваадорж, БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох болон эрүүл
мэндийн салбарт ажиллаж буй эмч, ахмад
эмч нарын төлөөлөл оролцов.
Эрдэнэт хүний алтан амь, эрүүл мэндийг
сахин хамгаалах хүндтэй үүргийг хүлээж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн,
сүүн сэтгэлийн цагаан мөртэй, ачлал
энэрлийн ариун үйлсийг манлайлан хөдөлмөрлөж буй БОЭТ-ийн Мэдрэлийн тасгийн их эмч Ц.Гэрэлт-Од,
Амаржих тасгийн их эмч Ж.Нямхишиг, Уламжлалт эмчилгээний тасгийн
сэргээн засах эмчилгээний их эмч З.Уранцэцэг нарыг аймгийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж
урамшуулав.