ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА ДӨРГӨН, ЧАНДМАНЬ СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

2019-03-26

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хяналт тавих, олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар тогтоолоор “Сумын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журам”-ын хэрэгжилтийн хүрээнд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 25-26-ны өдрүүдэд Дөргөн, Чандмань сумдад ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ОНӨГ-ын төлөөллүүд оролцож байгаа бөгөөд тус сумдын ИТХ-ын үйл ажиллагааны явц, эрх зүйн бодлого, чиглэл, зорилтын хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Сумдад ажиллах үеэрээ сумын соёлын төв, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв зэрэг байгууллагууд дээр ажиллаж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцож зарим асуудлуудыг холбогдох байгууллагуудад уламжлахаар боллоо.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%