ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

НАСАНД ХҮРЭГЧДИЙН ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АЙМГИЙН ГОЦ МЭРГЭН Б.НАРМАНДАХ АХЛАГЧТАЙ “ХОС АЛТАЙ” БАГ ТҮРҮҮЛЛЭЭ

2019-03-25

Аймгийн Шагайн харвааны холбооноос аймгийн гоц мэргэн Батмөнхийн Энхбатын цолны мялаалга, 2019 оны насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа. Үндэсний шагайн харваа багийн болон цуваа харваа гэсэн 2 төрлөөр зохион байгуулагдаж, 7 багийн 60 гаруй тамирчид авхаалж, самбаагаа сорин өрсөлдлөө.

Багийн харвааны төрөлд:

Тэргүүн байр: Аймгийн гоц мэргэн Б.Нармандах ахлагчтай “Хос алтай” баг

Дэд байр: Аймгийн гоц мэргэн М.Энхжаргал ахлагчтай Ховд дулааны станцын баг

Гутгаар байр: Ч.Сандагсүрэн ахлагчтай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг тамирчид эзэллээ.

Цуваа харвааны төрөлд:

Тэргүүн байр: Аймгийн гоц мэргэн Г.Өнөрбаясгалан /123-р ангийн тамирчин/

Дэд байр: Аймгийн гоц мэргэн Ш.Мөнхбаяр /Эрдэнэбүрэн сумын “Бошготын мэргэд”

багийн тамирчин/

Гутгаар байр: Аймгийн мэргэн Б.Мөнгөншагай / Дулааны станцын газрын тамирчин/

Тусгай байр: Дулааны станцын газрын тамирчин аймгийн гоц мэргэн н.Энхжаргал, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын тамирчин аймгийн гоц мэргэн Б.Анхбаяр нар шалгарсан юм.

Энэ үеэр Монгол улсын анхны “Үлэмжит дархан мэргэн” М.Цэвээн-Очирын нэрэмжит шагнал болох “Өсөх ирээдүйтэй залуу харваач”-аар залуу харваач Г.Тэмүүлэн шалгарлаа. 


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%