ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ БАРУУН БҮСИЙН “АВЪЯАСЛАГ ХӨГЖИМЧИН” УЛСЫН II УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2019-03-24

Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыгаа Дэлхийн сонгодог “ХААН” хөгжмөөр дамжуулан тэдний дотоод мэдрэмжийг хөгжүүлснээр зөв бодолтой, зөв үйлдэлтэй, хүнийг хайрладаг, халуун дулаан сэтгэлтэй, дэлхийн аялгууг эгшиглүүлсэн хөгжимлөг иргэн бий болгох зорилгоор аймгийн ИТХ-ын даргын ивээл дор Seven melodies of music төгөлдөр хуур хөгжмийн сургалтын төвөөс санаачлан зохион байгууж буй Баруун бүсийн “Авъяаслаг хөгжимчин” улсын II уралдаан аймгийн Хөгжимт драмын театр болж байна.

Баруун бүсийн уралдааны нээлтийн үйл ажиллагаад аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадорж нар оролцож уралдаанд ороолцож буй сурагчдад амжилт хүслээ.


Төгөлдөр хуурын Баруун бүсийн улсын II уралдаан 2 төрөл, 4 насны ангилалтай зохион байгуулагдаж байгаа бөгөөд уралдаанд Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгийн 70 гаруй авъяаслаг сурагчид оролцож авъяас чадвараа сорин өрсөлдөж байна. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%