ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2019-03-21

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой – Монгол цэргийн өдөр, Казах түмний “Наурыз”-ын баярыг тохиолдуулан Ховд аймгийн Төр захиргаа, Эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, батлан хамгаалах, дэд бүтэц, газар тариалан, нийтийн тээвэр, ХАА-н салбар болон Хувийн хэвшилд олон жил үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 42 дугаар зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнасныг өнөөдөр гардуулан өгч баяр хүргэлээ.  

      Төрийн дээд шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Ховд ЦТС ХХК-ийн захирал Ш.Арстан нар гардуулан өгч баяр хүргэв.  


Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

Жаргалант сумын Тахилт багийн өндөр настан Дашзэвэгийн Должин


Алтан гадас одонгоор:

Аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн, хүүхдийн зөвлөх эмч Агваандашийн Энх-Амгалан


Ховд аймгийн Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн салбарын ахлах инженер Дашдоржийн Пүрэв


Ховд ЦТС ХХК-ийн Үенч сумын байцаагч Батчулууны Даваа, Ховд ЦТС ХХК-ийн байцаагч Найдангийн Пүрэвдорж нарыг



Цэргийн гавьяаны одонгоор:

Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Балжиннямын Батзаяа


Хөдөлмөрийн хүндэт медалиар:

Ховд аймгийн Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн салбарын диспичер Ширчингийн Оюунгэрэл,  Ховд ЦТС ХХК-ийн бичилтийн техникч Цэрэнбатын Тунгалаг, Ховд ЦТС ХХК-ийн цахилгаан, шугам сүлжээний мастер Бөхчулууны Түвдэндорж, Ховд ЦТС ХХК-ийн жолооч Цагаачийн Янсанжав нарыг тус тус шагнасан юм.



www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%