ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ИЙН БАРИЛДААНД АЙМГИЙН ХАРЦАГА Э.ЭРДЭНЭБАЯР ТҮРҮҮЛЛЭЭ

2019-03-15

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан аймаг, сумын цолтой хүчит 64 бөхийн барилдаан өнөөдөр Биеийн тамир спортын газарт боллоо.

Бөхийн барилдааныг аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб зохион байгуулсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон албан байгууллагын дарга, эрхлэгч, хүчит бөхчүүд оролцов.

Барилдаанд хүчит 64 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас Ховд аймгийн Чандмань сумын харъяат, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харъяат, сумын заан Ш.Еркенбек үзүүрлэж, Мянгад сумын харъяат, Зэвсэгт хүчний 123-р ангийн бөх, аймгийн заан Б.Уламбаяр, Буянт сумын харъяат аймгийн начин Ц.Дармаабазар нар шөвгөрлөө.

Мөн энэ үеэр улс, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласан “Аймгийн шилдэг аав”-уудыг шагнаж урамшуулсан.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%