ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“Монгол цэргийн өдөр”-ийг угтсан ЁСЛОЛЫН ЖАГСААЛ болов

2019-03-15

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баяр, Монгол цэргийн өдөрт зориулсан ёслолын жагсаалыг аймгийн төв талбайд өнөөдөр зохион байгууллаа.

Баярын жагсаалд Ховд аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчид оролцож, Монгол цэргийн сүр хүчийг гайхуулан жагсав.  

Ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нарын тэргүүтэй аймаг, орон нутгийн удирдлагууд, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын дарга, удирдлагууд, албан хаагчид оролцлоо.

Нээлтийн үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди батлан хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэн амжилттай ажиллаж буй цэрэг эрс, дайчиддаа баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мөн үйл ажиллагааны үеэр батлан хамгаалах салбарт амжилттай ажиллаж буй нэр бүхий алба хаагчдыг салбарын болон бусад шагналаар шагнаж урамшуулсныг гардуулан өгч халуун хүргэв.

Аймгийн Засаг даргын нэрэмжит “МАРШ ТАКТИК ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГА ТАСАГ” шалгаруулах тэмцээний тэргүүн байранд Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123-р ангийн 1-р тасаг, удаах байруудад Зэрэг сум дахь 325-р ангийн 332-р салбарын тасаг, Үенч сумын хилийн цэргийн 0130-р ангийн тасаг тус тус шалгарсныг гардуулан өглөө.

Жагсаалын дараа Зэвсэгт хүчний 123-р ангийн ахлагч нарын салаа жагсаалын үзүүлэх тоглолт, хугацаат цэргийн алба хаагчдын салаа гардан байлдааны үзүүлэх тоглолтыг тус тус сонирхуулав.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%