Ховд аймгийн
Залуу уран бүтээлчдийн холбоо аймаг, орон нутагтаа болон тив дэлхийд нэрээ
гаргасан, ажил хөдөлмөрөөрөө олондоо гайхагдсан, үлгэр дууриалал болсон
авъяастнууд, өв тээгчид зэрэг энэ нийгмийн бүхий л давхаргын сонин содон гэх
1000 эрхмийг гэгээн дүрээр нь мөнхлөх зорилгоор “Ховд аймгийн олны танил 1000
эрхэм” түүхэн уран зургийн ажил эхлүүлэн ажиллаж байна.
Ажлын
хэсэг 2019 оны 03 дугаар сараас эхлэн Ховд аймгийн 16 суманд ажиллахаар төлөвлөж
хуваарийн дагуу өнөөдөр Буянт суманд ажиллаж байна. Тус уулзалтын нээлтийн үйл
ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож залуу уран
бүтээлчидтэйгээ хамтарч ажиллахаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ.
Энэхүү
бүтээл нь цорын ганц бүтээгдэж эх хувиараа Ховд аймгийн Музейд хадгалагдах
бөгөөд тус бүтээлд орсон 1000 эрхмийн товч танилцуулга бүхий “Түүх өгүүлсэн
уран зураг” болон ном давхар бүтээгдэх юм. Залуу уран бүтээлчдийн холбоо
маргааш Мянгад суманд ажиллахаар төлөвлөж байна.