Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хар
нуур-Ховд голын сав газрын захиргаа хамтран Ховд аймгийн сумдын Засаг дарга,
Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Газрын даамлуудад зориулагдсан “Ус амин
эрдэнэ” сургалт, хэлэлцүүлгийг энэ сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгуулж
байна.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын
орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн,
ХОХБТХ-ийн дарга Б.Гантөмөр, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын
дарга Б.Баярсүх, Хар нуур Ховд голын сав газрын захиргааны дарга Б.Энхсүрэн нар
оролцож сургалтын үйл ажиллагааг нээж аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга
Б.Сандагсүрэн хэлсэн үгэндээ: Аймгийн ИТХ-ын 2018 ны 08 дугаар хуралдаанаас
Ховд аймгийн “Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох тухай” маш чухал
тогтоолыг бид баталсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх хамгийн гол хүч бол та нар,
“Ус чандмань эрдэнэ” гэж ярьдаг байсан бол одоо “Ус амин эрдэнэ” гэж ярих
боллоо. Дэлхий нийтийн дулааралтай холбоотой, нөгөөтэйгүүр хүний буруутай үйл
ажиллагаанаас болоод Монгол оронд, тэр дундаа манай аймагт олон гол горхи, нуур
цөөрөм ширгэж дундрахад хүрээд байгаа, тэгвэл бид дэглэмийнхээ бүсийг тогтоож
хэрэгжилтийг хангаж чадсанаараа, усыг зөв зохистой хэрэглэж, ашиглаж,
хамгаалснаараа үр дүнд хүрнэ, үүнийг орон нутагт хэрэгжүүлэгч нь та нар шүү
гэдгийг онцлоод семинарын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Усны тухай хууль
түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилт, усны сан бүхий газарт онцгой
болон энгийн хамгаалалтын бүс ус хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн бүс
тогтоосон зураглал хийх, аргачлал ажлын үр дүнг танилцуулах, аймгийн “Ус” дэд
хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх, усны сан бүхий газарт бий болсон байгаль орчны
зөрчлүүдийг хэрхэн бууруулах, арилгах, усны эрүүл ахуй, бүс нутгийн ус
намгархаг газрын усны чанар, тогтвортой ашиглалт хамгаалалт, усны нөөцийн
нэгдсэн менежмент төлөвлөлт, түүний хэрэгжилт, бэлчээрийн ус хангамжийн
өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Бодонч голын их үерийн
тооцоо, нуурын бүсийн дэглэмийг хэрхэн мөрдүүлэх, ГХБХБГ-ын 2019 оны хамтын
ажиллагааны зорилт, газар зохион байгуулалт зэрэг асуудлуудаар өнөөдрийн
сургалтанд оролцогчид хэлэлцэж байна.