Аймгийн
ИТХ-ын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд
тусгагдсан “Төлөөлөгчдийн өдөр” өнөөдөр
зохион байгуулагдлаа.
“Төлөөлөгчдийн өдөр”-өөр Цэргийн Гавъяаны Улаан тугийн
одонт, Хатанбаатар
С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123-р ангийн үйл ажиллагаатай танилцаж, тус ангийн захирагч хурандаа М.Болдбаатар Зэвсэгт хүчний болон батлан хамгаалах
салбарын бодлого, 123-р ангийн үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг
танилцуулж, цаашид төлөөлөгч нартай тус ангийн бие
бүрэлдэхүүн хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцлоо.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид тус
ангийн сургуулийн төв дээр “Буудлагын тэмцээн”-д оролцож хурд хүч, авхаалж
самбаагаа сорин өрсөлдлөө.
Мөн “Ховд Номин шилтгээн” ХХК-ний шахмал түлшний үйлдвэрийн
үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, үйлдвэр болон үйлдвэрийн ажилчдад
тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцов.
“Ховд Номин шилтгээн” ХХК-ний шахмал түлшний үйлдвэр 2015
онд ашиглалтанд орж нунтаг нүүрсээр утаа бага ялгаруулж дулаанаа сайн
хадгалдаг, сайн чанарын шахмал нүүрс үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэн
хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах, агаарын бохирдлыг бууруулах, бизнесийн
ашиг орлогоо нэмэгдүүлэх, ажилгүй иргэдийг ажлын байраар хангах зорилгоор өдийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
Үйлдвэрийн гол түүхий эд нь Ховд аймгийн Дарви сумын
Хөшөөтийн уурхайн түүхий нунтаг нүүрс юм. Хүйтний улиралд энгийн зууханд 3,5-4
тонн түүхий бүхэл нүүрс түлдэг айл төслийн зууханд эко шахмал түлшийг түлснээр
1,5-2 тонн нүүрс хэрэглэж нүүрсний хэмнэлт гарган утааг багасгадаг байна.
Энэхүү шахмал түлш нь төслийн зууханд хэрэглэхэд илүү сайн тохиромжтой түүхий
эд юм.
Түүнчлэн Жаргалант суманд хэрэгжиж байгаа утаагүй зуух
туршиж буй айл өрхүүдийн зуух, утаа, нүүрсний шаталт болон нүүрсний хэмнэлтийн
талаар санал бодлоо солилцож, утаагүй зуух туршилтын үр дүнг хэлэлцлээ.