ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн иргэдийн төлөөлөгчид ИТХ-ын 2014 оны ажлын тайлантай танилцан санал хэлж байна

2014-11-27

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны ажлын тайланг сонслоо. Хурлын төлөөлөгчид 2014 оныхоо ажлын тайлантай холбогдуулан ирэх жилийн төлөвлөгөөнд тусгах саналуудаа хэлж байна. Тухайлбал аймгийн хурлын төлөөлөгчид сумдад ажиллах, иргэдэд хүрч ажиллах зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна. Түүнчлэн Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй аймгийн хурлын төлөөлөгчид хамтран ажиллах талаар хурлын ажлын алба санаачилга гаргаж, төлөвлөгөөндөө тусгаж ажиллахыг хүслээ. Төлөөлөгчдийн иргэдтэй ажиллах зардлыг нэмэгдүүлэх санал гарсантай холбогдуулан өнгөрсөн жил хурлаар 123 сая төгрөг баталж авчихаад өнөөдөр юу хийв, ямар үр дүнд хүрэв гэдгээ тайлагнаж, төрийн хууль барьж, татвар төлөгчдийн мөнгө рүү дайрахаа болих хэрэгтэй хэмээн төлөөлөгч Д.Цэндсүрэн санал гаргалаа. Мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх хороодын ажлыг эрчимжүүлэх, чанаржуулах хэрэгтэй байгааг Э.Насанбат төлөөлөгч гаргасныг, хороодын үр бүтээлтэй ажиллах боломж бүрдүүлэх талаар зохион байгуулалт хийх хэрэгтэй хэмээн Б.Гомбосүрэн төлөөлөгч дэмжлээ. Хурлын төлөөлөгчдийн 123 сая төгрөгийн нарийвчилсан задаргааг төлөөлөгч тус бүрээр иргэдэд тайлагнах хэрэгтэй гэсэн саналыг Т.Эрдэнэбат төлөөлөгч гаргаж байлаа. Бөхмөрөн сумаас сонгогдсон төлөөлөгч Д.Ядамжав аймгийн хурал бодлогын чанартай асуудлыг хэлэлцэхдээ илүү санаачилгатай ажиллах хэрэгтэй хэмээлээ. Тухайлбал аймгийн хөгжлийн бодлогыг тодорхойлохуйц, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоосон, иргэдээ уриалсан, сэдэлжүүлсэн ажлуудыг хийх хэрэгтэй хэмээсэн юм. Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимид Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Гэтэл иргэдээ төлөөлж, санаачилга гаргаж ажиллаж байгаа нь хангалттай биш байна. Хурлын ажлын тайлан бол аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын иргэдээ төлөөлж буй бодит байдал гэдгийг онцлон тэмдэглэлээ. Хурлаас гаргаж буй шийдвэрийг хэрэгжүүлэх талаар сумаас сонгогдсон төлөөлөгчид сумаасаа нэхэж, нягталж, хянаж үзээрэй хэмээсэн юм. Цаашдаа хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх талаар нутгийн захиргааны байгууллага, аймгийн хуралтай хамтран ажиллах шаардлагатай хэмээсэн юм. Хуралдаан үргэлжилж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%