ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“ЖАРГАЛАНТЫН ЭМЭГТЭЙЧҮҮД” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2019-03-08

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан  Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-аас зохион байгуулж буй олон талт арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Их хурлын гишүүн, Ховд аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын ивээл дор зохион байгуулагдаж буй “Жаргалантын эмэгтэйчүүд” нэгдсэн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Ард аюушын талбайд зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон нарын тэргүүтэй албаны хүмүүс оролцож бүх эхчүүд, охид, бүсгүйчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ үеэр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг бүх албан байгууллагын эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулсан “Флаш моб” бүжгийн шагналыг гардуулав. “Флаш моб” бүжгийн нэгдсэн дүнгээр нэгдүгээр байранд 13-р цэцэрлэг , хоёрдугаар байранд ЕБ 7-р сургууль, гуравдугаар байранд Лаборатори 1-р сургуулийн багууд шалгарлаа.




Мөн "Шилдэг Тэргүүний Эмэгтэйчүүд"-ийг шалгаруулж, шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ Хөгжимт драмын театрт боллоо.

“Төрийн захиргааны салбарын шилдэг эмэгтэй"-ээр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч О.Дарьжав


Төрийн тусгай албаны шилдэг эмэгтэй"-ээр аймгийн Цагдаагийн газрын Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Зандмаа


"Боловсролын салбарын шилдэг эмэгтэй"-ээр Жаргалант сумын 2-р сургуулийн Физик, математикийн багш Г.Рэгзэд


"Хөдөө, аж ахуйн салбарын шилдэг эмэгтэй"-ээр “Харзны эх” мал эмнэлгийн захирал С.Нансалмаа


"Соёл, урлагийн салбарын шилдэг эмэгтэй"-ээр аймгийн Нийтийн номын сангийн номын санч Ц.Мөнхжаргал


"Үйлчилгээний салбарын шилдэг эмэгтэй"-ээр нийтийн хоолны салбарын тогооч С.Нямдарь


"Бизнесийн салбарын шилдэг эмэгтэй"-ээр П.Бадамхорол


“Дэд бүтцийн салбарын шилдэг эмэгтэй”-ээр Б.Оюунчимэг 


“Харилцаа холбооны салбарын шилдэг эмэгтэй”-ээр Я.Батжаргал нарт энгэрийн тууз, өргөмжлөл гардуулан өглөө.


Мөн Ховд аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Магсаржав багийн иргэн Н.Нямцэцэг, Бичигт багийн иргэн Н.Нямцэнд, Ховд аймгийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр Буянт багийн иргэн Д.Алимаа нарыг шагнаж урамшуулав.





www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%