ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД, БАГИЙН ИНХ-ЫН ДАРГА, ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

2019-03-06

      Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 10 дугаар хуралдаан энэ сарын 14-ний өдөр болно. Тус хуралдаантай холбогдуулан өнөөдөр /2019.03.06/  сумын ИТХ-ын Төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийн хамтарсан зөвлөгөөн сумын ЗДТГ-ын хуралдааны танхимд боллоо. Зөвлөгөөнөөр:
  1. Дархан сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2019 оны төлөвлөгөөний төслийн тухай  /Аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Ганбаяр, мэдээллийг хавсаргав/
  2. Дархан сумын хог хаягдлын үйлчилгээний хэмжээг тогтоох тухай /НААҮГ-ын ерөнхий инженер Д.Ханжаргал/ мэдээ мэдээллийг урьдчилан танилцууллаа.
     Хийсэн мэдээллийн дагуу зөвлөгөөнд оролцогчид асуулт хариулт өрнүүлж, өөрсдийн багт тулгамдаж буй асуудлаа хэлж, санал бодлоо илэрхийллээ. Төлөөлөгчид болон багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийн ирүүлсэн саналыг харгалзан төсөлдөө тусгаж Дархан сумын ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаанд оруулж батлуулах юм.



www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%