Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг
хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион
байгуулж буй олон талт арга хэмжээний хүрээнд Өргөмжлөлт ээжүүд, манлайлагч эмэгтэйчүүдэд
шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ Хөгжимт драмын театрт боллоо.
Арга хэмжээний нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч, аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ч.Уранчимэг болон Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэлзүйч М.Алтанцэцэг нар оролцож, шагнал гардуулан хүндэтгэл үзүүллээ.
Үүний дараа улс, эх орныхоо хөгжил
цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулан, үр хүүхдээ өв тэгш хүмүүжилтэй, мэдлэг
боловсролтой иргэн болгон өсгөсөн ээжүүдийг өргөмжлөн, шагналыг нь
гардуулан өгсөн юм.
”ДАРХАН ЭЭЖ”- ээр Монгол улсын Хошой
аварга малчин Эрдэнэбүрэн сумын
Шураг багийн өндөр настан
Чимэдийн Насанхүү, “ХАЛАМЖИТ ЭЭЖ”-ээр Чандмань сумын Жаргалант багийн иргэн Дагдангийн Бямбасүрэн, “НАРАН
ЭЭЖ”-ээр Жаргалант сумын Тахилт багийн Осорын Бадамжав, “БУЯНТАЙ ЭЭЖ”- ээр
Дуут сумын Босго багийн иргэн Цогтын Түмнээ , “АЧЛАЛТ ЭЭЖ”-ээр Цэцэг сумын Цэцэг нуур багийн иргэн
С.Сампил, “ОЮУНЛИГ ЭЭЖ”-ээр Жаргалант сумын иргэн Гочигийн Сонин, “САРАН
ЭЭЖ”-ээр Алтай сумын иргэн Хоролын Цэвэлмаа, “ЭНЭРЭЛТ ЭЭЖ”-ээр Мөст сумын иргэн Оросоогийн
Ичинхорлоо, “МАНЛАЙ ЭЭЖ”-ээр Дөргөн сумын Аргалан багийн иргэн Раднаагийн
Хушигт нарт энгэрийн тууз, өргөмжлөл гардуулан өглөө.
Түүнчлэн Алагтолгой багийн иргэн
Т.Наадгай, Магсаржав багийн иргэн М.Дунгаамаа, Ш.Оюунхүү нарыг Ховд аймгийн
“Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшуулсан.
Мөн “Эмэгтэйчүүдийн үнэ цэнэ” сэдвээр
Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэлзүйч М.Алтанцэцэг лекц уншлаа.