Монголын улс төрийн ууган хүчин МАН
байгуулагдсаны 98 жилийн ой, “Эх орончдын өдөр"-т зориулсан хүчит бөхийн
барилдаан аймгийн БТСГ-т боллоо.
Бөхийн
барилдааны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ИТХ-ын
Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, БТСГ-ын дарга Г.Цэдэнбал болон үе үеийн бөхчүүд,
бөх сонирхогчид оролцлоо.
Хүчит
бөхийн барилдаанд 64
бөх зодоглон, уран мэхийг уралдуулан барилдсанаас Чандмань сумын харъяат 12 жилийн 6-р сургуулийн бөх, аймгийн
харцага Э.Эрдэнэбаяр түрүүлж, Манхан сумын харъяат сумын начин Д.Мөнгөнсүх үзүүрлэж, Буянт сумын харъяат аймгийн начин Ц.Дармаабазар,
Увс аймгийн Өмнөговь сумын харъяат сумын заан Т.Төрболд нар
шөвгөрлөө.
Мөн энэ үеэр Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий
газрын дарга Б.Нямдаваа “Уран гараа дэвээтэй бөх”, “Уран барилдаант” бөхчүүдийг
шалгаруулж Уран гараа дэвээтэй бөхөөр
Мянгад сумын харъяат сумын заан Г.Галдөл, Уран барилдаант бөхөөр Эрдэнэбүрэн сумын
харъяат залуу бөх Г.Даваасүрэн нарыг шалгаруулж шагналаа.