ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ӨНӨӨДӨР “ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”

2019-03-01

Монголын улс төрийн ууган хүчин МАН байгуулагдсаны 98 жилийн ой, “Эх орончдын өдөр"-ийг тохиолдуулан өнөөдөр аймгийн болон намын удирдлагууд Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.
Цэцэг өргөх ёслолд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга
,  МАН-ын хорооны дарга Б.Дүгэржав тэргүүтэй ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгчид, намын гишүүд оролцсон юм. 
Цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсний дараа Эх орончдын өдрийн баярын хурал
аймгийн Хөгжимт драмын театрт болов. Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нар баярын хурлыг нээн намын гишүүд дэмжигч, нийт ард иргэддээ хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Батнасан нарын мэндчилгээг бие төлөөлөгчид нь уншиж танилцуулав. 
Баярын өдрөөр МАН-д шинээр гишүүд элсүүлж, 2018 онд ажил үйлсээрээ манлайлсан Шилдэг намын хороогоо шалгаруулан тэргүүний сайчуудаа шагнаж урамшууллаа. 
Эх орон тусгаар тогтнолоос эхэлдэг учраас туурга тусгаар улсаа сэргээн босгож, Тусгаар тогтнолоо дэлхийд тунхаглаж, хоцрогдсон буурай орноос хөгжил дэвшил рүү удирдан залж, эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө залуу нас, халуун амиа өргөсөн эх орончдын гавъяа зүтгэлийг бид мартах учиргүй гэдгийг Ховд аймгийн МАН-ын удирдлагууд онцолж байлаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%