Ховд
аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын санаачилгаар жил бүр “Эх хэл эрдмийн
түлхүүр” уралдааныг хүүхэд багачуудыг эх хэлээрээ алдаагүй зөв ярих, бичих, унших,
хэлний мэдлэг чадвараа сайжруулах, улсын шалгалтад бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлэх
зорилгоор зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ
жилийн уралдааныг Цаст-Алтай цогцолбор сургуулийн нэрэмжит болгон Ховд аймгийн Жаргалант
сум болон 17 сумын ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангийн сурагчдын
дунд энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уралдаанд хөдөөгийн
сумдын сурагчид цахимаар оролцож байгаа юм.
Жаргалант
сумын ЕБС-ийн тавдугаар ангийн сурагчдын дундах уралдаанд 26 бүлгийн 800 гаруй
сурагчид оролцож, унших, бичих чадварын даалгавруудыг гүйцэтгэн авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.
Шагналыг
Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, аймгийн ИТХ-ын
дарга Г.Пүрэвганди, Цаст-Алтай цогцолбор сургуулийн захирал П.Алтанлхагва болон
сургалтын менежерүүд гардуулан өгч, багш, сурагчдад сурлага, хөдөлмөрийн өндөр
амжилт гаргахыг хүслээ.
“Эх хэл эрдмийн түлхүүр” анги нийтийн
уралдааны нэгдсэн дүнгээр гуравдугаар байрт Б.Наранцэцэг багштай лаборатори 1-р
сургуулийн 5в анги, У.Хандаа багштай Цаст-Алтай цогцолбор сургуулийн 5б анги,
Б.Ариунбаяр багштай Цаст-Алтай цогцолбор сургуулийн 5г ангиуд шалгарч өргөмжлөл,
хүрэл медаль, хоёрдугаар байрт Э.Нарантуяа багштай Прогресс сургуулийн 5в анги,
М.Түмэнбаяр багштай Прогресс сургуулийн 5б анги шалгарч, өргөмжлөл, хошой
мөнгөн медаль хүртсэн бол тэргүүн байрт Б.Ариунаа багштай Цаст-Алтай цогцолбор
сургуулийн 5а ангийн сурагчид шалгарч өргөмжлөл, хошой алтан медалийн эзэд
болсон юм.
Уг
уралдааныг Цаст-Алтай цогцолбор сургуулийн 1998 оны төгсөгч, Хөдөлмөр халамжийн
үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа ивээн тэтгэсэн байна.