ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

"Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил"-ийн нээлт боллоо

2019-02-28

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 169 дүгээр тогтоолоор аймгийн хэмжээнд 2019 оныг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон зарлаж, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Сугир, Засаг дарга Н.Наранбаатар, хэлтэс, агентлаг удирдлагууд, 15 сумын удирдлага, төлөөлөл, малчид, иргэд говь нутгийн чимэг болсон тэмээн сүрэг, Монгол үндэсний дээлээрээ гоёж ёслол хүндэтгэлтэйгээр оролцлоо.

Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жилийн хүрээнд 2019 онд аймгийн бүх сумдыг хамарсан малчид, тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн нийт 8,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийх юм.

Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жилийн нээлтийн арга хэмжээний хүрээнд 02 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Даланзадгад суманд Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг, аймгиaн аварга шалгаруулах хурдан тэмээний, атан тэмээний, битүү шүдтэй тайлагны, торомны уралдаан, тэмээтэй сайхан хос, шилмэл буур, шилмэл ингэ шалгаруулах уралдаан, “малчин түмнээ магтан дуулъя” хүндэтгэлийн тоглолт боллоо. 02 дугаар сарын 28-ны өдөр малчдын зөвлөгөөн, 03 дугаар сарын 01-ний өдөр “Хамтдаа үйлдвэрлэлээ хөгжүүлцгээе” малчдад зориулсан сургалт зохион байгуулагдана. 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 02  дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил"-ийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%