ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ 4 ДҮГЭЭР ХУРАЛ ХУРАЛДЛАА

2019-02-25

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 4 дүгээр Хурлаар есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Тухайлбал 2019 оныг аймгийн хэмжээнд Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулж Хөдөө аж ахуйн жилийн ажлын төлөвлөгөөг баталлаа.

Мөн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 5 дугаар бүрэн дунд сургуулийг Монгол Улсын ардын багш, физикийн ухааны доктор профессор Оролжавын Отгонсүрэнгийн нэрэмжит болголоо. Түүнчлэн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нүүлгэн шилжүүлэлтийг эрчимжүүлэх тухай ажлын хэсгийн тайлантай танилцаж Шинэ суурьшлын бүсийг Цогтцэций сумаас баруун хойш 5 километрт "Хармагтай" нэртэй газарт байхаар шийдвэрлэлээ.

Үүнээс гадна Говийн бүсийн "Говь шанх-6" хурдан морины уралдаан зохион байгуулахыг дэмжих тухай, Орон нутгийн өмчийн тухай, Сумдын орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд хийгдсэн жилийн гүйцэтгэлийн үнэлгээний тайлантай танилцах тухай, аймгийн ИТХ-ын дэргэдэх Тогтвортой хөгжил-Түншлэл хамтын ажиллагааны зөвлөл байгуулах тухай, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны бүтэц орон тооны тухай, Төрийн болон аймгийн шагналын тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%