ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“ТИЙН УРВУУЛАГЧ” ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН “УУГАН ХАРВАА” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2019-02-16

Монголчуудын өнө эртний үнэт соёлын өв болох үндэсний шагайн харваа энэ сарын 16-ны өдөр аймгийн биеийн тамир, спортын газарт зохион байгуулагдаж байна.

Шагайн харвааны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон Ховд аймаг дахь шагайн харвааны салбар холбооны гишүүд, баг тамирчид оролцов.

Тийн урвуулагч хэмээх Шороон гахай жилийн ууган шагайн харвааг аймгийн ИТХ-аас ивээн тэтгэж 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Шагайн харваа багийн болон цуваа харваа гэсэн 2 төрлөөр зохион байгуулагдаж, 7 багийн 40 гаруй тамирчид оролцож байна. Тэмцээний шүүгчээр аймгийн шагайн харвааны салбар холбооны тэргүүлэгч, Монгол улсын Хүндэт харваач, аймгийн гоц мэргэн Б.Пүрэвдорж, аймгийн шагайн харвааны салбар холбооны тэргүүлэгч, аймгийн гоц мэргэн Б.Нармандах, аймгийн шагайн харвааны салбар холбооны ерөнхий нарийн бичиг аймгийн гоц мэргэн Т.Мөнхтогтох нар шүүн явуулж байна.

Үндэсний шагайн харваа сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж 2014 оны 11 дүгээр сард Юнеско-гийн биет бус соёлын өвд албан ёсоор бүртгэгдсэн.

Шагайн харваа нь Монголын ард түмний үндэсний уламжлалт спорт тоглоомын нэгэн төрөл юм. Шагайн харвааны зорилго нь харваачдад болон залуу үеийнхэнд бие бялдар, гоо сайхны хүмүүжил олгох, эрүүл мэнд, сэтгэл зүйн хатуужлыг бэхжүүлэх, тэдэнд хамт олонч, ахмад үеэ хүндэтгэх уламжлалт ёс, жаягийг өвлүүлэхэд оршино. 

https://www.facebook.com/khovdnews.mn/videos/2118024241613012/?v=2118024241613012

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%