ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ӨЛГИЙ, ӨМНӨГОВЬ, ТАРИАЛАН СУМДАД ХАВАРЖИЛТ ХҮНДЭРЧ БАЙНА

2019-02-14

       2019 оны 2 дугаар сарын 11-нд аймгийн онцгой комисс хуралдаж 4 ажлын хэсэг байгуулан 10 суманд ажиллаж байна. Аймгийн засаг даргын орлогч Т.Нямсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг хаваржилт хүндрээд байгаа Өлгий, Өмнөговь, Тариалан сумдад ажиллалаа. 
       11-р сард болсон хүчтэй шуурганы улмаас бэлчээр дэх сул өвс хийсч 12, 1, 2 дугаар сард удаа дараа орсон цасны улмаас мал бэлчээрлэх боломжгүй болж өлдөх, хүйтний эрч 35-45 хэмд хүрснээс осгож бээрэх, зарим малчид хаваржааны бууринд буусан тул өтөг бууц муутайгаас мал хэвтэртээ хайрагдах байдалтай байна. 
     Сумдын фондод нөөцөлсөн өвс тэжээл малчдад тараагдаж дуусах шатандаа байгаа, малын хорогдол, хээл хаялт, их байгаатай ажлын хэсэг газар дээр нь очиж танилцсан бөгөөд 2 дугаар сарын 14-нд аймгийн онцгой комиссыг дахин шуурхай хуралдуулж хаваржилт хүндрээд байгаа сумдын мэдээллээ нэгтгэн хэлэлцэж тодорхой шийдвэр гаргаж ажиллах юм.
       Увс аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас МҮОНТ, орон нутгийн телевизүүдээр мэдээлэл бэлтгэн хүргэхээр ажиллаж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%