ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРОВ

2019-02-02

Харилцагч, татвар төлөгчдийн тав тухтай орчин бүрдүүлсэн, орчин үеийн стандартад нийцсэн Татварын хэлтсийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 01-ний билэгт сайн өдөр болж, нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ЗДТГ-ын дарга Д.Энхболд, Татварын хэлтсийн дарга Х.Батцэцэг, төрийн байгууллагын удирдлагууд, тус хэлтсийн ажилтнууд оролцлоо.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди иргэн төвтэй төрийн үйлчилгээг дэмжин орон нутгийн төсвийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй Татварын хэлтсийн хамт олонд “Хүндэт өргөмжлөл”, дурсгалын зүйл гардуулан өгсөн юм.

Ховд аймгийн Татварын хэлтсийн конторын барилгын барилга угсралтын ажлын зураг төсвийг 2003 онд “Алтайн газрын хүч” ХХК боловсруулсан бөгөөд 2018 онд зарлагдсан нээлттэй тендер шалгаруулалтад “Буянтын боргио” ХХК шалгарч, улсын төсвийн 1 тэрбум 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн байна.

Дашрамд дурдахад аймгийн Татварын хэлтэс 2018 онд улсын төсөвт 2,225,000,00 төгрөгийг төвлөрүүлэхээс 3,195,810,00 төгрөг буюу 143%, аймаг орон нутгийн төсөвт 7,759,691,20 төгрөг төвлөрүүлэхээс 8,228,057,10 төгрөг төвлөрүүлж 106%, сум орон нутгийн төсөвт 1,913,219,20 төгрөг төвлөрүүлэхээс 2,344,568,70 төгрөг төвлөрүүлж 122% хувиар давуулан нийт жилийн төлөвлөгөөгөө 115,7% давуулан биелүүлсэн амжилттай ажиллаж, 2018 оны Ховд аймгийн Шилдэг байгууллага”-аар шалгарсан юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%