ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Ч.МУНДУУСҮРЭН “АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН”-Ы ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2019-02-01

1973 оноос хойш үхрийн фермд ажиллаж, 1987, 1989 онуудад сумын аварга саальчнаар шалгарч байсан Манхан сумын Төгрөг гол багийн саальчин Ч.Мундуусүрэн “Аймгийн аварга саальчин” боллоо. 

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ЗДТГ-ын ХОХБХ-ийн дарга С.Гантөмөр, сумын Засаг дарга П.Мөнхбат нарын удирдлагууд гардуулан өгч цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүссэн юм.  

Ч.Мундуусүрэн “Цэнхэр агуйт" ХХК-д 2008 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд тус компани жилд 40-50 үнээнээс 20-30 мянган литр сүү сааж сумынхаа сургууль, цэцэрлэгээс гадна Жаргалант сумын 3, 10, 11-р цэцэрлэгүүдэд сүү, тараг нийлүүлдэг байна.

Тэрээр сааль сүү хийхийн зэрэгцээ монгол үндэсний дээл урлаж, арьс, шир, нэхий элдэж боловсруулдаг хөдөлмөрч нэгэн юм байна. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%