ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

“АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ” Н.ДҮГЭРЖАВ 30 ГА ТАЛБАЙГ ОЙЖУУЛСАН БАЙНА

2019-02-01

Тийн урвуулагч хэмээх Шороон гахай жилийн аваргуудад шагнал гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна. 2000 оноос хойш 30 га талбайд жимс жимсгэнэ тариалж, улиас, бургас, хайлаас тарьж ойжуулсан амжилтаараа Манхан сумын Төгрөг гол багийн тариаланч Нацагдоржийн Дүгэржав “Аймгийн аварга тариаланч” боллоо.  

Н.Дүгэржавын хувьд 2003 оноос эхлэн 15 жил хөх тариаг дагнан тариалж, хөх тарианы гурил үйлдвэрлэж нутгийн бренд болгон ажиллаж байна. Түүний хувьд анх зөвхөн Манхан сумын иргэдийн хэрэгцээг хангадаг байсан бол өнөөдөр Ховд аймаг төдийгүй баруун аймгуудын хэрэгцээнд нийлүүлж, Солонгос, Япон, Герман зэрэг орнуудын иргэд хөх тарианы гурил захиалгаар авдаг болжээ.  

Анх 200-300 кг хөх тариа хурааж авдаг байсан бол одоо 30 тн хөх тариаг хурааж авч байна. Улсын дундаж улаан буудай нэг га газарт 15 центр байдаг бол тариалалтаа гараар хийдэг аварга тариаланч Н.Дүгэржавынх нэг га газраас 25 центр ургац хурааж авдаг байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%