ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Д. ПҮРЭВДОРЖ: ТООНД БУС ЧАНАРТ АНХААРДАГ

2019-02-01

Ямаан сүргийнхээ тоогоор аймаг, сумандаа сүүлийн гурван жилийн турш тэргүүлж, 19 жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлээ төр засагтаа үнэлүүлэн “Аймгийн аварга малчин”-аар шалгарсан Манхан сумын Тахилт багийн малчин Даваагийн Пүрэвжавын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Дэлгэрсайхан, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга С.Гантөмөр, Манхан сумын Засаг дарга П.Мөнхбат нарын удирдлагууд гардуулан өгөв.

Аймгийн аварга малчин Д.Пүрэвдоржийн ярьж буйгаар Монгол хүн мал ахуйнхаа ашиг шимийг хүртэж, малынхаа тоо толгойг өсгөхдөө бус чанарт нь илүү анхаарах, залуу малчин дүү нартаа мал маллах арга ухаан, малын тарга хүчийг хэрхэн сайжруулах арга туршлагаасаа заадаг гэж байлаа. Мөн өөрийн болон зэргэлдээ Баянгол багийнхаа 5-6 малчинг жил бүр 50 гаруй эм ямаагаар малжуулдаг байна. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%