ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

МАНХАН СУМЫН БАЯНГОЛ БАГИЙН МАЛЧИН ГОМБООГИЙН УРТНАСАН “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО

2019-02-01

Эрдэнэт мал сүргээ олон жилийн туршид өсгөн үржүүлж, сүүлийн дөрвөн жил дараалан мянгаас дээш мал тоолуулсан Манхан сумын Баянгол багийн малчин Гомбоогийн Уртнасанд “Аймгийн аварга малчин”-ы шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Дэлгэрсайхан, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга С.Гантөмөр, Манхан сумын Засаг дарга П.Мөнхбат нарын удирдлагууд гардуулан өглөө. 

Манхан сумын Баянгол баг энэ жил 84 мянган мал тоолуулсан бөгөөд сүүлийн долоон жил аймагтаа хамгийн олон мал тоолуулж, аймаг, сумандаа манлайлжээ.  

Г.Уртнасангийн хувьд 30 гаруй жил мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж, өвөг дээдсийнхээ малч уламжлалыг залуу хойч үедээ өвлүүлэх, малын ашиг шим гарц, чанарыг дээшлүүлэхэд онцгой анхаарч Баянгол багийнхаа 21 дэх "Аймгийн аварга малчин" болсон юм. Г.Уртнасангийнх 2012 оноос хойш жилд 5-6 өрхийг 70-80 бог малаар малжуулсан.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%